Цөөн үгээр

- “150 МЯНГАН АЙЛ-ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР - Төрийн дээд одон медалиар шагнагдлаа. - Сум Дундын Цагдаагийн Хэлтсээс сургалт зохион байгууллаа.

Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 249

Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны

12-р сарын 19-ний өдрийн хуралдааны  тоот тогтоолынхавсралт

 

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОРХОНТУУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

 

НЭГ. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

1.1.Хөдөө аж ахуйн чиглэлээр:

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг ханган нийт малд эзлэх эрлийз, цэвэр эрлийз малын тоо толгойг нэмэгдүүлж, эрүүл аюулгүй хүнсний хангамжийг сайжруулна.

1.1.1.    Мал эмнэлгийн үйл ажиллагаанд төрөөс тавих хяналтыг сайжруулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанаржуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган “Эрүүл малтай” сум болно.

1.1.2.    Хөдөөгийн хүн амын болон бэлчээрийн усан хангамжийн тоог жил бүр нэмэгдүүлэн бэлчээрийг бүрэн ашиглана.

1.1.3.    Малын үүлдэр угсааг сайжруулан нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн өндөр ашиг шимт үүлдрийн үржлийн аж ахуйг байгуулж, малчид, мал бүхий иргэдийг хээлтэгч, хээлтүүлэгч малаар ханган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ.

1.1.4.    Мал аж ахуйн түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх цех, жижиг үйлдвэр байгуулах асуудлыг бодлогоор дэмжинэ.

1.1.5.    “Малчид, тариаланчдын зөвлөгөөн”-ийг жил бүр зохион байгуулж тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.

1.1.6.    Малчид, мал бүхий иргэдийн эрсдлийг даван туулах чадавхийг дээшлүүлж, сайн малчдын арга туршлагыг нэвтрүүлнэ.

1.1.7.    “Малчдын зөвлөл”-ийг шинэчлэн зохион байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулах

1.1.8.    Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, малчдын оролцоог нэмэгдүүлж сайн дурын эргүүл, мэдээлэгч ажиллуулж, тэдгээрийн урамшууллын асуудлыг шийдвэрлэж үйл ажиллагааг нь тогтмолжуулж “Бод малын зүсмийн бүртгэл мэдээллийн сан” бий болгоно.

1.1.9.    Залуу малчид, тариаланчдыг бодлогоор дэмжинэ. Сумын “Тариаланчдын зөвлөл”-ийг байгуулж ажиллана.

1.1.10.   Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх гол түүхий эд болох  ургамал  хамгааллын бодис бордоог урьдчилгаатай намарбүтээгдэхүүнээрээ төлөх гэрээгээр нийлүүлэн хийх ААН-тэй хамтран ажиллах                                                                                                     

1.1.11.   Газар тариалан, төмс, хүнсний ногоо эрхлэгчдийг техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх төсөл хөтөлбөрт хамрагдахад нь дэмжлэг үзүүлж, ашиглалтгүй байгаа тариан талбай, төмс, хүнсний ногооны талбайг эдийн засгийн эргэлтэнд оруулна.

1.1.12.   Төмс хүнсний ногоо эрхлэгчдийн дунд агуулах, зоорьтой болгож үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, борлуулалтын нэгдсэн сүлжээ байгуулна.

1.1.13.      Цахилгааны шугам татах боломжтой төмс, хүнсний ногооны талбай руу шугам тавих ажлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.

1.1.14.   Тариалангийн талбайн тэлэлтийг тогтоож хариуцлага тооцон тариан талбайг хашаажуулан малчид, тариаланчдын зохицлыг хангах бодлого барина.

1.1.15.   Өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлнэ.

1.1.16.   Баянцогтын 2-р багийн айл өрхийг хашаандаа худагтай болоход дэмжлэг үзүүлж өрх бүрийг амин дэм бүхий төмс,хүнсний ногоо, жимсний мод тариалах боломжоор хангана.

1.1.17.   Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд сумын малчин болон мал бүхий иргэдийн малыг өвөлжүүлэх отрын бүс нутаг тогтоох

1.1.18.      Мал эмнэлгүүдийн нэгжтэй хамтран айл өрх бүрийн тэжээвэр нохойг нэгдсэн бүртгэлд оруулан нэг нохойноос авах хураамжийн хэмжээг тогтоолгон орсон хураамжийг нохой устгалд зарцуулах ажлыг зохион байгуулна.

1.1.19.      Баянцогт 2-р баг, Хонгор-Овоо 3-р багийн малчид мал бүхий иргэдэд зориулан мал угаалгын ваннтай болгох ажлыг зохион байгуулна.

1.1.20.      Хадлангийн газар олголтын менежментийг сайжруулж гэрээгээр ашиглуулах нөхцлийг бүрдүүлж ажиллана.

1.1.21.   Малчдын намаржаа, зуслан, хаваржааны бүс нутгийг шинэчлэн тогтоож мөрдөж ажиллах

1.2.Байгаль орчны чиглэлээр:

Байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг ханган “Хариуцлагатай уул уурхай”-г хөгжүүлнэ.

1.2.1. Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах бодлого хэрэгжүүлж уул уурхайн хайгуул, олборлолтонд өртөж эвдрэлд орсон газруудыг нөхөн сэргээж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бичил уурхай эрхлэх асуудлыг шийдвэрлэн “Бичил уурхайг дэмжих” сумын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.2.2. Халтар ишигний рашаанд мэргэжлийн байгууллагаар шинжилгээ дүгнэлт гаргуулан хамгаалалтанд авч олон нийтэд сурталчилна.

1.2.3. Ойн санг гэрээгээр эзэмшүүлж ой цэвэрлэгээний ажлыг жил бүр зохион байгуулна.

1.2.4. Ногоон байгууламжийн тоог жил бүр нэмэгдүүлж “Амьдралын төгөл” хөтөлбөрийн арчлалт хамгаалалтын ажлыг сайжруулж үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

1.2.5. Хөрс, усны бохирдлын шинжилгээг жил бүр мэргэжлийн байгууллагаар хийлгэж хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлнэ.

1.2.6. Рашаант болон сумын төвд хогны машинтай болох асуудлыг шийдвэрлүүлнэ.

1.2.7. Сумын хэмжээнд түлээ нүүрсний зах бий болгож иргэдээ дэмжиж ажиллана.

1.3.Худалдаа үйлчилгээний чиглэлээр:

Худалдааны байгууллагаас ард иргэдийг эрүүл хүнсээр хангах,иргэдэд соёлч боловсон үйлчилж байгаа эсэхэд хяналт тавьж, ахуйн үйлчилгээг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана.

1.3.1.Нийтийн ахуйн үйлчилгээний барилгыг тогтмол ажиллуулж “Амьдрах ухааны сургалт”-уудыг явуулж сумын төв болон Рашаант тосгонд үсчин, гутал засвар, халуун ус, дугуй засварын үйлчилгээ эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ.

1.3.2.Худалдаа, үйлчилгээний салбарын үйлчилгээний чанар, боловсон хүчний чадавхийг сайжруулж, үйлчилгээний соёл, стандарт, эрх үүргийн тухай мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалтын үйл ажиллагаанд хамруулна.

1.3.3.Суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд, хүнсний дэлгүүрүүдийн хаягжилт, гадаа тохижилтыг сайжруулан сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлнэ.

1.3.4.Суманд “Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөл”-ийг байгуулж ажиллана.

1.3.5.Суманд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдийн үнийг хөөрөгдөл, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангаж байгаа, тамхины хяналтын хуулийн хэрэгжилт, соёлч боловсон үйлчилгээ үзүүлж байгаа эсэхэд сард 1 удаа   хяналт шалгалт хийж ажиллах.

1.4. Дэд бүтцийн чиглэлээр:

Хүн амын орон сууц, эрчим хүч, усан хангамж, ариутгах татуургын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаж иргэдийн эрүүл орчинд ая тухтай амьдрах нөхцлийг тогтвортой сайжруулна.

1.4.1.Ерөнхий боловсролын 1, 2-р бүрэн дунд сургуулийн барилгыг их засварт оруулж тоног төхөөрөмжийг шинэчилнэ.

1.4.2.Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийн Дотуур байрны барилгыг их засварт оруулна.

1.4.3.Рашаант тосгонд 100 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг барих асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

1.4.4.Сумын 24-р цэцэрлэгийн барилгыг их засварт оруулна.

1.4.5.Сумын Соёлын төвийн барилгыг их засварт оруулж сантехникийг бүрэн шинэчилж засварлана.

1.4.6.Сумын Халаалтын төвийн тогоог шинэчилж найдвартай ажиллагааг хангаж ажиллана.

1.4.7.Усан сангийн барилгыг засварт оруулж харуул хамгаалалттай болгоно.

1.4.8.Цэвэрлэх байгууламжийг шинээр барина.

1.4.9.Сумын төв болон Рашаант тосгоны орон сууцнуудын барилгын орц болон дээврийг засварлана.

1.4.10.Гэр хорооллын айл өрхүүдэд стандартын шаардлагад нийцсэн бие засах газар, хашаа, хаягжуулалтыг шинэчлэн “Жишиг хороолол” бий болгоно.

1.4.11.Сумын төвөөс Орхон сумын засмал зам хүртэлх 65 км хатуу хучилттай авто замын асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

1.4.12.Рашаант тосгоны Соёлын төв, Захирагчийн ажлын албаны байрыг ашиглалтанд оруулж, тоног төхөөрөмжөөр хангана.

1.4.13.Рашаант тосгоны Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Соёлын төв, Захирагчийн ажлын албаны байрыг халаалт, цэвэр, бохирын шугамыг шинээр байгуулж, төв шугамд холбоно.

1.4.14.Цахилгаан эрчим хүчний ухаалаг тоолуурт шилжих асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.

1.4.15.Сумын төв болон Рашаант тосгоны гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн чанар хүртээмжийг сайжруулан айл өрх бүрийн гаднах шинэ шонг ашиглан гэрэлтүүлгийг нэмэх ажлыг холбогдох байгууллагад хандан хамтран хэрэгжүүлнэ.

1.4.16.Сумын төвд ашиглагдахгүй байгаа орон сууцыг эзэмшиж байгаа иргэдтэй тохиролцон засварлаж ашиглалтанд оруулж, сумын өнгө үзэмж тохижилтын ажлыг нэмэгдүүлнэ.

1.4.17. Сумын төвийн Эрүүл мэндийн төвийн туслах барилгыг засварлах хөрөнгийг асуудлыг шийдвэрлэнэ.

1.4.18.Цагдаагийн кабоныг бүрэн засварлаж Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын амьдрах орчин нөхцлийг бүрдүүлнэ.

1.4.19.Сумын төвийн орон сууцнуудыг хэрэглээний халуун усаар хангах талаар Халаалтын төвд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шинэчилнэ.

1.4.20 Гэр хорооллуудыг худаг уст цэгт ухаалаг технологийг нэвтрүүлнэ.

1.4.21.Суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Баялаг бүтээгчид”-ийн нэгдсэн судалгааг гарган тэднийг бодлогоор дэмжин ажиллана.

1.4.22. Сумын төвд иж бүрэн тоглоомын талбай байгуулна.

1.4.23.Гатлагат онгоцны тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах ажлыг зохион байгуулна.

1.4.24. Иргэнээ эрүүл таатай цэвэр орчинд амьдрах амрах идэвхийг өрнүүлэх зорилгоор сумын “Соёлч өрх” шалгаруулах журам боловсруулан  жил бүр шинэ жилийн баярын үйл ажиллагаан дээр шагналыг нь гардуулж өрх иргэнээ  дэмжиж ажиллана.

1.4.25. Рашаант тосгоны ЭМТ, Тосгоны захирагчийн алба -Соёлын төвийн барилгын  инженерийн шугам сүлжээг төв халаалтанд холбуулах ажлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэн улмаар ажлын байр нэмэгдүүлэнэ.

1.5. Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр:

Төсвийн зардлыг хэмнэлттэй зарцуулах, шилэн дансны ил тод байдлыг хангаж суманд ирж буй төсөл хөтөлбөрүүдийг нээлттэй болгож иргэдийн үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг дээшлүүлнэ.

1.5.1.Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө болон суманд ирж буй аливаа төсөл, хөтөлбөрүүдийг иргэдэд нээлттэй мэдээлж, иргэдийн саналд тулгуурлан үр нөлөөтэй зарцуулан хэрэгжилтэнд нь тэдний хяналт тавих оролцоог нэмэгдүүлэн ажиллана.

1.5.2.Татвар төлөгчдийн тоо, хамрах хүрээг нэмэгдүүлэн, татварын бааз суурийг өргөжүүлж, төсвийн орлогын эх үүсвэр, орлого бүрдүүлэлтийг сайжруулан  сумын татварын орлогын төлөвлөгөөг жигд ханган ажиллана.

1.5.3.Татвар төлөгчдийг татварын хуулийг сайн дураараа дагаж мөрдөх дадалд хэвшүүлэх тэдний татварын боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна

1.5.3. Сумын төв болон Рашаант тосгонд Бэлэн мөнгөний машин АТМ суурилуулах ажлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.

1.5.4.Орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалт, захиран зарцуулалтанд хяналт тавьж, өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулна.

1.5.5.Төсвийн зардлыг хэмнэлттэй зарцуулж, ил тод нээлттэй байдлыг ханган сахилга хариуцлагыг дээшлүүлж санхүүгийн дотоод хяналтыг сайжруулж төсөв, санхүүгийн зөрчилгүй сум болж ажиллана.  

ХОЁР. ХҮН АМЫН ХӨГЖИЛ - НИЙГМИЙН БОДЛОГО

2.1. Эрүүл мэндийн чиглэлээр:

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг чадавхижуулж, иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэг тандалтанд хамруулж халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулна.

2.1.1.Сумын төв болон Рашаант тосгоны ЭМТ-үүдийн түргэний машинд парк шинэчлэлт хийнэ.

2.1.2.“Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эх, нялхсын эндэгдэлгүй ажиллана.

2.1.3.Зоонозын халдварт өвчин, шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний байгалийн голомтын болон хүн амын дунд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээг хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

2.1.4.Хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол хомсдол, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.

2.1.5.Амьсгалын замаар дамжих халдварт өвчин, улаан бурхан, улаанууд өвчний дархлаажуулалтын хамралтыг сайжруулж өвчлөлийг бууруулах цогц арга хэмжээ авна.

2.1.6.Сүрьеэгийн өвчлөлийг бууруулж урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгаа, үзлэг тандалтын ажлыг эрчимжүүлнэ.

2.1.7.Эргэлтийн эмийн сангуудын үйл ажиллагаанд хяналт тавьж хүн амд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг дээшлүүлнэ.

2.1.8.Иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулахадявуулын амбалотори ашиглан үзлэг шинжилгээг хийх ажлыг зохион байгуулна.

2.1.9.Ахмад настан, 0-3 насны хүүхдийн гэрийн эргэлтийг тогтмолжуулан алслагдсан малчин айл, өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж хүн амын эрүүл мэндийн сан бүрдүүлнэ.

2.1.10.Төр, төсвийн байгууллагын албан хаагчдыг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна.

2.1.11.Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэшил, ур чадварыг нь дээшлүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилтны ёс зүй, хариуцлагыг сайжруулж үр дүнг тооцон ажиллана.

2.1.12.Эрүүл мэндийн төвүүдэд анхан шатны шинжилгээ, үзлэг оношлогоо хийх лабораторийг байраар хангаж, тоног төхөөрөмжийг сайжруулан шинэ залуу мэргэжилтнүүдийг ирж ажиллах боломж нөхцөлөөр хангах бодлого барина.

2.1.13.Уламжлалт бариа заслын эмч, шүдний эмчийн орон тоог холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.

2.1.14.Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоог жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна.

2.1.15.Сумын Эрүүл мэндийн төвийн “Эхийн амаржих байр”, Хүлээн авах, яаралтай тусламжийн өрөө, Чийрэгжүүлэлтийн өрөөг тоног төхөөрөмжөөр хангаж тохижуулна.

2.2. Боловсролын чиглэлээр:

Боловсролын салбарт ажиллагсадыг чадавхжуулж, сурч боловсрох, хөгжих, ажиллах, эрүүл аюулгүй ээлтэй орчныг бүрдүүлж боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэнэ.

2.2.1.Сумын 24-р цэцэрлэгийн гадаа талбайг MNS 65:58:2015 стандартын дагуу тоглоомжуулж сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

2.2.2.Сургуулийн өмнөх хамран сургалтыг 100 хувьд хүргэж зуны Гэр цэцэрлэгийг малчид төвлөрсөн 2-3 газар нээн ажиллуулж “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх иргэдийг бодлогоор дэмжинэ.

2.2.3.Сумын 24-р цэцэрлэгийн Биеийн тамирын болон дуу хөгжмийн өрөөг MNS 65:58:2015 стандартын дагуу хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгээр хангана.

2.2.4.Ерөнхий боловсролын сургуулиудад стандартын шаардлага хангасан кабинетуудыг байгуулна.

2.2.5.Үдийн цай болон Дотуур байр, цэцэрлэгүүдэд хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүний чанарт тавих хяналтыг сайжруулж, бүх сургууль, цэцэрлэгийг “Эрүүл мэндийг дэмжигч” сургууль, цэцэрлэг болох хөдөлгөөнд хамруулж, үр дүнг тооцно.

2.2.6.Сонгон, секц, дугуйлангаар хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, төлөвшүүлэх үйлсийг санаачилсан, амжилт гаргасан багш, иргэн, байгууллагыг хөхүүлэн дэмжинэ.

2.2.7.Насан туршийн боловсролын иргэдэд өгөх үр нөлөөг дээшлүүлэн нэгжүүдийн сургалтын орчинг сайжруулж, багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлнэ.

2.2.8.Сургалтын чанарыг сайжруулан багш нарыг чадавхжуулна.

2.2.9.Суурь боловсролын хамран сургалтыг хангаж эцэг, эхчүүд, сургууль, цэцэрлэгийн  захиргаа, сургууль, цэцэрлэгийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, хүүхдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, үндэсний соёлын мэдрэмж мэдлэг хүмүүжилтэй болгох, Монгол бахархалтай үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болж төлөвшихөд нь олон талт ажлыг зохион байгуулж ажиллана. 

2.2.10.Рашаант тосгоны сургуулийг Үдийн цайны тоног төхөөрөмжөөр хангана.

2.2.11.“Оюутны тэтгэлэгт” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

2.2.12.“Хөгжилд хүүхдийн оролцоо” чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулна.

2.2.13.“Өсвөр үе хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллана.

2.2.14.“Хүүхэд хөгжлийнтөв”-ийн төсвийг шийдвэрлүүлж ажиллах нөхцөл бололцоогоор хангаж үйл ажиллагааг нь тогтмолжуулна.

2.3. Биеийн тамир, спорт, соёл урлагийн чиглэлээр:

Үндэсний өв соёлыг хөгжүүлэх,сурталчилах, соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан, нийтийн биеийн тамир, спортыг нийт иргэдийн хүртээл болгох, тэднийг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

2.3.1.Сумын Засаг даргын нэрэмжит “Спортын олон төрөлт тэмцээн”-ийг жил бүр зохион байгуулна.

2.3.2.Сумын төв болон Рашаант тосгонд стандартын шаардлага хангасан фитнесс төвүүдийг байгуулна.

2.3.3.Багийн төвүүдэд спорт талбайг төрөлжүүлэн байгуулж гэрэлтүүлэг, орчны тохижилтын ажлыг хийж хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин нөхцөлийг хангана.

2.3.5.Үндэсний спортуудын холбоодын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

2.3.6.Сумын Нийтийн номын сангийн фонд баяжилтыг нэмэгдүүлж алслагдсан малчин өрхүүдэд соёл урлагийн явуулын үйлчилгээг жилд 1 удаа зохион байгуулна.

2.3.7.Соёлын төвийн урлагийн хувцасны хангамжийг сайжруулж, орон нутаг судлах танхимд үзмэрийн тавиур, хөгжим техник хэрэгслийг шинэчилж цахилгаан хөгжим хэрэгслээр хангана.

2.3.8.Соёлын төвийн үйл ажиллагааг дүрсжүүлэх, соёлын биет өв биет бус өвийг бүртгэх хадгалах хамгаалахад шаардагдах мэргэжлийн камер тоног төхөөрөмжөөр хангана.

2.3.9. Угийн бичиг хөтөлдөг өрхийн тоог жил бүр нэмэгдүүлнэ.

2.3.10.Сумын Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг бүртгэх, хамгаалах талаар олон талт ажлыг иргэдтэй хамтран зохион байгуулна.

2.3.11. Соёлын төвийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажилтнуудыг чадавхжуулна.

2.4.Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр:

Өрх бүрээс нэг иргэн ажилтай орлоготой байх бодлого барьж, Баялаг бүтээгчдийг дэмжин ажлын байр бий болгон өрхийн орлогыг нэмэгдүүлэн ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

2.4.1.Сумын ИТХ-аар баталсан “Ахмад настанд хөнгөлөлт тусламж үзүүлэх журам”-ыг сайжруулж үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

2.4.2.Сумын Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн Зөвлөл зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана.

2.4.3.Айл өрх бүрээс 1-ээс доошгүй иргэнийг тогтмол ажлын байранд зуучлан хөдөлмөр эрхлэлтийн шинэ бодлого хэрэгжүүлнэ.

2.4.4.Орон нутагт шаардлагатай мэргэжлээр их, дээд сургууль, МСҮТ төгссөн залуучуудыг орон нутагтаа ирж ажиллах таатай нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

2.4.5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.

2.4.6.Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаанд үндэслэн зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж тэдэнд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг шуурхай үр дүнтэй хэрэгжүүлнэ.

2.4.7.70-аас дээш настай ахмад настнуудыг ЭМТ-үүдтэй хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт улиралд 1 удаа хамруулах ажлыг тогтмолжуулна.

2.4.8.Сумын ИТХ-аар батлуулсан “Хүүхдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх сумын хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

2.4.9.Харьцангуй бага орлоготой айл өрхийг туслах аж ахуй эрхлүүлэх замаар ажлын байр, амьжиргааны эх үүсвэртэй болгоно.

2.4.10.Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ажилгүй иргэн, малчин, бичил уурхай эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулна.

2.4.11.Суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд ажиллагсадын Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар хяналт тавьж ажиллана.

2.4.12.“Шинэ төрсөн х

Сүүлд нэмэгдсэн мэдээ