Цөөн үгээр

- хүүхдийн төрсөн өдрөөр аав, ээжид нь цалинтай чөлөө олгох тухай уриалга - Малчидынхаа дунд Хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгууллаа. - Хуулийн сургалт сурталчилгаа зохион байгууллаа.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 89

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

      

Энэ сарын агаарын дундаж температур нь бүх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан буюу 4-6 градус дулаан байх төлөвтэй. (1 дүгээр зураг)

 

   

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Орхон-Сэлэнгийн саваар 12-17 градус дулаан байна.

            Энэ сард бүх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага буюу 4-9 мм тунадас орох төлөвтэй. (2 дугаар зураг).

 

     

         

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх сумдын нутгаар, нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим сумдын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

     Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх сумдын нутгаар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ