ШАР-УСНЫ 1-Р БАГ РАШААНТ ТОСГОН
Рашаант тосгон байрлах газар нь 1931 оны зун сумын төвийг товлосон Шар-Ус,Орхон,Бургалтай гэсэн гурван голын уулзвар Дугуй хүрийн дэнж,Элсэн товгор гэдэг газрыг сонгон багийн Засаг даргын орон тоог батлан ажиллуулах болсон байна. Орхонтуул сумын төвийн 1-р баг болгон байгуулж анхны даргаар багийн хурлаас “модон” Санжаа гэдэг хүнийг сонгожээ. 1-р багийн газар нутгийн хэмжээ, хилийн цэгийг 130,4 мянган хавтгай метр гэж тогтоожээ.Тэр үед сумын төвд 135 өрх 5300 толгой малтай байв. Сумын төвд албан газар бараг байгуулагдаагүй. Сумын дарга, зарлага-өртөөний улаач, багийн дарга гэсэн хэдэн хүн сумын конторт суудаг байжээ. Сумын дарга багийн даргатайгаа хамт мал өсгөх, ашиг шим ашиглах, хариулга маллагааг сайжруулах, шинэ үсгийн Түр сургууль байгуулж нийтээр нь бичигтэн болгох, цэргийн албанд эрчүүдийг татах, албан журмын хуулийг биелүүлэх, сургууль, эмнэлэг байгуулах ажлыг ихээхэн хөөцөлдөж байжээ.
Сумын ардуудад яриа таниулга хийх өвчин эмгэгээс сэргийлэх, хогийг хадгалж заасан газар нүх ухаж даруулдаг байжээ.Орхонтуул сумын 1-р баг байгуулагдан ажиллаж байхад худалдааны бараа таваар ховорхон ганзагын наймаа хийдэг.Сумын төв 1-р багийн олон иргэд төмс хүнсний ногоо тарьж боловсруулж , сумын төвд худалддаг байв.Байгальтай зөв харьцах, ялангуяа 1-р багийн иргэд үхэр, морь тэргээр голоос хуурай бургас зөөж түлшээр хангадаг байв.
Сумын төвийн малтай өрхийг хороолол болгон малаа хэсгээрээ нийлж хариулдаг болгосон байна.Багийн даргад унааны 2 морь өгсөн нь төвийн бүх айл өрхөөрөө өдөр бүр явж сургуулийн насны хүүхдийн судалгаа гаргаж насны байдлаар ангилж бичиг үсгийн бүлгэмийг 1940 онд анхны бага сургууль байгуулагдтал зохион байгуулж 8-аас 50 хүртлэх насны олон иргэдийг бичиг үсэгт сургаж чадсан байна.
1937 онд их хэлмэгдүүлэлт эхэлж Орхонтуул суманд ажиллж, хурал ном тогтмол хийдэг хавцгайт, шавартын хийдүүд болон 10-аад малыг тарааж, мал сүргийг ядуу өрхөд хуваарилан тарааж жас, хийдийн байшин барилгыг нурааж материалыг сумын төвд татаж сургууль, эмнэлэг, улаан булан, контор, аж ахуйн агуулах барихаар мод, чулуу, тоосгыг цөмийг зөөж авчирчээ.1940 онд анхны бага сургууль нээж 8-13 насны сургуулийн хүүхдийг бүгдийг сургуульд хамруулж эхэлсэн байна.Энэ үеэс албан журмын хууль гарч сурталчлан таниулах ажлыг багийн дарга, сумын төвийн бүх өрх айлд хүргэдэг байв.1950-иад он хүртэл Монгол Улсын үндсэн хууль, албан журмын хууль үйлчилж байв.
Багийн анхны дарга Санжаа 6 жил ажилласны дараа Г.Лувсандамба, Шийрэв, Дэндэв, лувсанпунцаг нарын хүмүүс 1960 он хүртэл ажиллав.1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялснаар төрийн ажлыг төвлөрүүлэх бодлогоор багийг татан буулгаж Багийн даргын эрхлэх ажлыг нэгдэл, САА-г бригадын даргад хавсруулан төрийн үүргийг гүйцэтгүүлсэн байна.1992 оны 10 сард явагдсан орон нутгийн сонгуулиар Шар-усны 1-р багийг байгуулав.Багийн Засаг даргаар ажилласан хүмүүс
-Б.Сайхантуяа - 1992-1993 он
-Х.Мөнхжаргал -1993-1995 он
-Л.Энхтуяа-1995-1998 он
-Б.Лхагвасүрэн-1998-2000 он
- М.Чулуунтөмөр - 2000-2001 он
- Б.Отгонбаяр- 2001 - 2004 он
-Б.Эрдэнэтогтох - 2004он
- Ганхуяг - 2004-2006
-Н.Пүрэвдагва-2006 - 2009 он
-П.Отгонбаяр-2009 - 2013 он
- Б.Мөнхбат - 2013 - 2017 он
- Б.Отгонбаяр 2017 оноос
1-р багт төмөр замын зөрлөг, БОС, замын 4, 5-р хэсэг, дэлгүүр, цэцэрлэгийн хамт. ДКВР-13 зуух, 12 жилийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, ХААН банкны төв, гар утасны скайтел, юнител, шилэн кабелийн холбоо, сансрын телевизийн станц, худалдаа үйлчилгээ, гуанз, ОБЕГ-ын салбар төв, олон аж ахуйн нэгж, байгууллага, хүн амын төвлөрөл нэмэгдсэнээр аймгийн ИТХ-ын 2010.10.15-ны 32-р тогтоолоор Шар-Усны багийг тосгоны статустай болгож “Рашаант” тосгон байгуулав. Багийн Засаг дарга, тосгоны захирагчийн албыг 8 орон тоотой баталж, багийн Засаг дарга, захирагчаар П.Отгонбаяр, төрийн захиргаа, хууль эрх зүйн түшмэл Б.Батбаатар, ИБМ-н түшмэл Н.Пүрэвдагва, ХХҮ-ний байцаагч Э.Орхонтуяа, бичиг хэрэг, архивын ажилтан Н.Амарзаяа, байгаль хамгаалагч Б.Отгонбаяр, үйлчлэгч Л.Бурмаа, цагдаа Алтаннаран нар томилогдон ажиллаж байв. Хүн ам 1731, өрх 445, таван хошуу мал 51955 адуу-3494, үхэр 4677, хонь24332, ямаа19492, 4102 га талбайд улаан буудай, рапс, бог будаа, 128,3 га-д төмс хүнсний ногоо тариалж байна.Газар тариалан, ногоо, хадлан,, худалдаа үйлчилгээний 11 аж ахуйн нэгж ажиллаж байв.1-р баг, “Рашаант” тосгонд улсын сайн малчин Р.Очирбат, ургацын гурван удаагийн аварга Д.Чулуунбаатар аварга хадланчин Б.Мягмаржав, С.Хуяг Төмөртогоо, А.Басангэрэл, БТА боловсролын докторантур захирал Ч.Гантуяа сургалтын менежер Б.Тэгшдэлгэр, сумын 2 удаагийн аварга багш Д.Хишигжаргал, ЭХ-ын тэргүүний ажилтан, тосгоны эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч М.Чулуунтөмөр, ЭХ-ын тэргүүний ажилтан бага эмч Д.Алагаа, байгууллагын 4 удаагийн аварга эмч лаборант Б.Бямбасүрэн, ХАА-н тэргүүний ажилтан, Улсын үрийн нөөцийн салбарын дарга Т.Ням-од, ХАА-н тэргүүний ажилтан, хоршооны эзэн Ө.Жүгдэрнамжил, П.Болор, Худалдааны тэргүүний ажилтан тогооч Г.Цэрэндолгор, аймгийн шилдэг бизнесмен, багийн ИНХ-ын дарга Ё.Цэрэннадмид, ОБЕГ-ын тэргүүний ажилтан А.Чулуунбат, Замын ангийн аварга замчин Л.Шинэтуяа, З.Баянцогт, Ч.Мөнхтэгш, ХАА-н тэргүүний ажилтан тосгоны захирагчийн албаны түшмэл Н.Пүрэвдагва, Б.Чинбат, Б.Чинтөгс, Б.Чинболд ах дүү гурван сумын заан, мөн сумын начин Б.Төвшинбаяр, Ч.Цэрэннадмид, С.Дагвадорж, аймгийн алдарт уяач, сумын тэргүүний малчин Т.Гэрэлхүү, П.Батсайхан, У.Нямсүрэн, Д.Дорлиг, сумын алдарт уяач морь цоллооч Ц.Батмөнх, олон улсын хэмжээний мастер Ц.Энхбаяр нарын сайчууд ажиллаж байна. ХАА, нам төр, соёл боловсрол, эрүүлийг хамгаалах, төмөр зам зэрэг олон салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад буурлууд сайн сайхан аж төрж сууна. Орон нутгийн нам төрийн байгууллагын ахмад ажилтан МАН-ын “Тэргүүний ажилтан” МСХ-ны “Ган үзэгтэн” шагналт Р.Пүрэвдорж, ахмад механикжуулагч Л.Баасан, С.Баасанжаргал, Д.Амгалан, Ш.Цэрэнхүү, ахмад саальчин Д.Янжин, Ч.Даваасүрэн, хоньчин Д.Баатар, Өлзийдалай, ахмад төмөр замчин, “онц хөдөлгөөнчин” А.Пүрэвээ, Тэргүүний төмөр замчин Ч.Даваа, Б.Хандсүрэн, Улсын начин Нэгдэл, аймгийн арслан Нямсүрэн, сумын начин Н.Чимэддорж, Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Нанжид, Ц.Нацагдорж, Р.Найсал, А.Цэрэндэжид, Р.Бүрэнчимэг, Ё.Оюунцэцэг, Ц.Даваадорж нарын олон хүнийг нэрлэж болно.
Tweet