Шар-Усны 1-р баг нь төмөр замын зөрлөгтэй дэд бүтэц сайн хөгжсөн хүн амын төвлөрөл ихэссэн учир Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2010.10-15-ны өдрийн 32 тогтоолоор багийг тосгоны статустай болгож тосгоны нэрийг уул усны нэрээр “Рашаант” гэж нэрлэн тосгоны захирагчийн ажлын албыг Багийн Засаг дарга буюу Тосгоны захирагч,Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч, Халамжийн байцаагч, Нийгмийн даатгалын байцаагч,НБХЭХ ажилтан, Байгаль хамгаалагч, ХАА-н ажилтан, Бичиг хэрэг, Жолооч, Үйлчлэгч гэсэн 10 орон тооны ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Шар –Усны 1-р баг нь 103,4 мян/м хавтгай дөрвөлжин хэмжээтэй газар нутагтай хойд талаараа Баруунбүрэн сумын нутаг ,зүүн талаараа Орхон сумын нутаг, зүүн урд талаараа Төв аймгийн Жаргалант сумын нутгуудаар хиллэдэг.
Газар нутгийн 3,96%-нь тариалангийн талбай, 90% нь бэлчээр, 3,67%-нь хадлангын талбай, 0,09%-нь төмс хүнсний ногооны талбай эзэлж байна. Тосгоны хэмжээнд 485 өрхөд 1812 иргэн оршин сууж байгаагийн зэрэгцээ малчин мал бүхий 282 өрхөд 2017 оны эхний байдлаар 81692 толгой мал тоологдсон дүн мэдээтэй байна.
2016 онд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг 8 ААН, 2 иргэн 2996 га талбайд улаан буудай тарьж 5412 тн ургац, 827 га талбайд тосны ургамал тариалан 368 тн ургац, 19,8 га талбайд төмс тариалж 180,6 тн ургац, 23,5 га талбайд хүнсний ногоо тарьсан 170 тн ургац хүраасан дүн мэдээтэй байна. мөн манай багийн 4 иргэн нийт 22 га талбайд үхрийн нүд 21100 ширхэг, чацаргана 16900 ширхэг, давжаа алим 200 ш, нийт 38200 ширхэг жимсний модны суулгац тариалж 480 кг чацаргана хураан авсан.
Tweet