1985 онд ХХААҮЯамны гурил тэжээлийн үйлдвэрийн харъяа аюулаас хамгаалах үрийн нөөц нэртэйгээр 3 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаад Засгийн газрын 1991 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 254-р тогтоол, ХХААЯ-ны коллегийн 54 тоот протоколыг үндэслэн ХААЯ-ны комисс нь Таримал Ургамлын Үрийн Улсын хяналтын албанд Улсын нөөцийн салбаруудыг шилжүүлсэн. Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 сарын 30- ны өдрийн 40 дүгээр тогтоол ,Монгол улсын Засгийн газрын 1996 оны 9 сарын 12- ны өдрийн хуралдааны 38 дугаар тэмдэглэлийг үндэслэн Улсын нөөцийн газар /хэрэгжүүлэгч агентлаг/- ыг ХААҮ ийн сайдын 1996 оны 09 сарын 17 - ны өдрийн А /38 тушаалаар Улсын нөөц бүхий төв орон нутаг дахь салбаруудыг 1996 оны 10 сарын 01- нээс Улсын нөөцийн газарт шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар,Улсын нөөцийн газар нэгдэн гамшигаас хамгаалах ерөнхий газар болж зохион байгуулсан билээ. Гамшигаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор МУ ын ЗГазрын 2005 оны 24 дүгээр тушаал хэрэгжсэнээр Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Улсын нөөцийн салбар болон өргөжин ажиллаж байна.
Тус салбарын анхны эрхлэгчээр 1985-1987 онд Ц.Цэрэндулам, 1987-1990 онд н.Энхтуяа , 1990-1994 онд Ц.Бямбаа,1994-оос онцгой байдлыг хошууч Т.Ням-Од нар томилогдон ажиллаж байна.
Салбарын анхны эрхлэгч Цэдэнгийн Цэрэндулам
1985-1987 он хүртэл ажиллаж байсан.Ажиллах хугацаандаа Орхонтуул үрийн нөөцийн суурийг тавилцаж, 1985 онд ашиглалтанд оруулснаар Орхонтуулын Улсын нөөцийн салбар үүсгэн байгуулагдсан.
Орхонтуул дахь Улсын нөөцийн салбарын дарга Онцгой байдлын хошууч Төмөрийн Ням-Од
1994 онд ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгсөж, ХХААЯ-ны томилолтоор Орхонтуул үрийн нөөцийн салбарын эрхлэгчээр ажлын гараагаа эхэлж өдгөөг хүртэл 21 дэх жилдээ ажиллаж байна.
Манай салбарын эрхэм зорилго нь: Байгалийн гамшгийн улмаас тариалах үрээ нөөцөлж чадаагүй үйлдвэрлэгч болон хүнс,тэжээлийн үр тарианы үйлдвэрлэл дагнан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үр нийлүүлэх , үр шинэчлэх үрийн нөөцийн улсын санг бүрдүүлэх
Тус салбар нь 1994 оноос 5 орон тоотой ажиллаж байна. Салбарын дарга онцгой байдлын хошууч Т.Ням-Од , нягтлан бодогчоор 1994-1996 онд Н.Бүрэнбаатар 1996-аас одоог хүртэл онцгой байдлын ахмад А.Чулуунбат, нярав 1985-2000 онд Т.Эрдэнэчимэг , 2000-2004 онд Б.Алимаа, 2004 оноос одоог хүртэл С.Мөнхцэцэг, механик-сахиулаар 1994-1997 онд Ж.Гантулга, 1997-1998, М.Болдбат 1998-2000 онд Б.Батбаяр, 2001-2010 онд Т.Дулмаа, 2010-2012 онд Ж.Цолмон, 2012 оноос Б.Түвшинбаяр, механикаар 2000 оноос одоог хүртэл Ж.Лхагвасүрэн, нар тус тус ажиллаж байна.
Tweet