Ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, дэмжигч бүтээлч , үйлчлэгч байж , Ажил хийх-Үг хэлэх шийдвэрийн урьд манлайлагч байж үгээрээ- үйлээрээ-үлгэрлээрээ сурган хүмүүжүүлнэ.
Тогооч: Хүүхэд хөгжүүлэх олон ажлыг зохион явуулж , чанарын шаардлага хангасан амин дэмээр баялаг олон нэр төрлийн халуун хоол цайгаар үйлчилнэ.
Нярав: Хүүхдийн биед тохирсон хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, амин дэмээр баялаг сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнээр үйлчилж, эрүүл чийрэг зөв Монгол хүүхэд болгон төлөвшүүлнэ
Эмч: Бие бялдар, эрүүл мэндийг сахин хамгаалж , осол гэмтэл,аюулгүй байдлыг ханган ажиллана.
Манай цэцэрлэгийн сургалтын орчин
Чөлөөт орчин:
• Хүүхэд өөрийнхөө дуртай зүйлийг хийх
• Бие даан идэвхитэй үйл ажиллагааг гүйцэтгэх боломжтой байх
• хүүхэд өөрийн сонголтоор тоглох боломж олгох
Төвүүд:
• Сэдэвт тоглоомын булан
• Математик энгийн төсөөлөл
• Хөгжим, хөдөлгөөн эрүүл мэнд , дүрслэх урлагийн булан
• Хэл яриа, номын болон хөгжөөн баясгах булан
• Байгалийн булан
Төсөлт орчин:
Сэдвийн хүрээнд орчин бүрдүүлэх, бүтээл хийлгэж үзэсгэлэн гаргаж, сурч мэдсэн дуу ,шүлэг, бүжгээр эцэг эхэд тайлагнэн үзүүлэх
Манай багш нар:
Сэрээням.Батцэцэг нь 1996 онд ЕБС,2000 онд УБИС-ын ЦБК-г багш арга зүйч мэргэжлээр төгссөн 2000-2002 онд дархан уул аймгийн улсын тэргүүний 18 –р цэцэрлэгт багш,2002-с 2008 онд УБТЗ –н Орхон цэцэрлэгт багш ,2008-оноос одоог хүртэл тус цэцэрлэгт багшлаж байна.
Ажиллаж байх хугацаандаа:Арга зүйч багш 2 удаа.Ахлах багш тэмдэг байгууллагын тэргүүний багш ,Боловсролын яамны жуух бичиг,ур чадварын уралдаан илтгэлийн уралдаанд аймаг,бүсийн тэмцээнд амжилттай орлцож байсан.
Буядаа Отгонбилэг нь 2008 онд ЕБС,2012 онд МУБИС-СӨБС-г Багш арга зүйч мэргэжлээр төгссөн.2013 оноос тус цэцэрлэгт багшаар ажиллаж 3 дахь жилдээ цэцэрлэгийн бэлтгэл ангийг төгсгөж сургуульд амжилттай бэлтгэж ирсэн.
Балган.Отгонбүрэн нь 2006 онд СӨБС-н туслах багшын курсыг төгссөн.2006 оноос тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаа.
Ажиллах хугацаандаа.Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан
Ваня.Урантуяа СӨБС-н туслах баггшийн курсыг төгссөн 2008 оноос тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаа.
Цэдэндамбаа .Энхтуяа 2011 онд тус цэцэрлэгт ажилд ороод 2013 онд Чухал амжилт сургалтын төвд тогоочоор сурч төгсөөд 2014 оноос тогоочоор ажиилаж ирсэн.
Ангийн тохижилт,хүүхдийн зураг
Эцэг эхийн дундах уралдаант тэмцээн уламжлал болгон зохиогддог цасны баяраар
Бидний хүүхдүүдийн уламжлалт баяр төрсөн өдрийн үйл ажиллагааны зураг
Шинэ жилийн өглөөлөгийн үйл ажиллагаа уламжлалт баяр