Цөөн үгээр

- Сумын аварга малчиддаа шагнаж урамшууллаа. - ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН СУМЫН БОЛОН ОТРЫН МАЛЧИН ӨРХҮҮДЭЭ ЭРГЭЖ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦОВ - Жингийн илүүдэлгүй-эртэч орхонтуулчууд сарын аян

“Хөгжилд хүүхдийн оролцоо” аймгийн 7 дугаар чуулган боллоо.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 974

     “Хөгжилд хүүхдийн оролцоо” аймгийн 7 дугаар чуулган нь хүүхдийн оролцоонд түшиглэн хүүхэд бүр мэдээлэл олж авах өөрийгөө хөгжүүлэх, хамгаалах, санал бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх, гэр бүл, сургууль, олон нийтийн бүхий л орчинд өөрт хамааралтай шийдвэр гаргахад хариуцлагатай оролцох боломжийг олгох зорилгоор зохион байгуулагдав. Ерөнхий боловсролын 34 сургуулийн төлөөлөл болсон сурагчид, хүүхдийн оролцооны  байгууллагын төлөөлөл, нийгмийн ажилтнууд хамрагдсан чуулганд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа оролцож аймгийн удирдлагын багийн мэдчилгээг хүргэж, амжилт хүссэн байна . Хүүхэд 60, насанд хүрэгчид 34, чиглүүлэгч багш 8 нийт 100 хүн оролцож байгаа чуулган “Цахим орны зөв зохистой хэрэглээ”, “Сургуулийн орчин ба нөхөрсөг харилцаа”, “Хүүхдийн оролцоо”, “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал” гэсэн 4 салбар хуралдаанаар хуралдаж дээрх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн, төлөөлөгч хүүхэд нэг бүрийг тэгш оролцоотойгоор хамруулсан нь онцлог байв. Аймгийн Засаг даргын ивээл дор болж байгаа чуулганыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Моногол ОУБ-ын Сэлэнгэ, Зүүнхараа хөгжлийн хөтөлбөр хамтран Сүхбаатар сумын 3 дугаар сургууль дээр зохион байгуулсан. Манай Орхонтуул сумаас ЕББД 1-р сургуулийн сурагч П.Энхчимэг,  ЕББД 2-р сургуулийн сурагч М.Оюун-эрдэнэ нар оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ