Цөөн үгээр

- Сумын аварга малчиддаа шагнаж урамшууллаа. - ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН СУМЫН БОЛОН ОТРЫН МАЛЧИН ӨРХҮҮДЭЭ ЭРГЭЖ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦОВ - Жингийн илүүдэлгүй-эртэч орхонтуулчууд сарын аян

Жингийн илүүдэлгүй-эртэч орхонтуулчууд сарын аян

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 125

ЖИНГИЙН ИЛҮҮДЭЛГҮЙ- ЭРТЭЧ ОРХОНТУУЛЧУУД аян маань 2022оны 11-р сарын 23-ны өдрийн 07:30цагт РАШААНТ тосгонд амжилттай нээлээ. Тус аян нь хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх иргэн, гэр бүл, хамт олныг эрүүл амьдралын хэв маягт төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийж жингийн илүүдэлгүй эртэч идэвхтэй иргэнийг бий болгоход оршино.

Зохион байгуулагдах арга хэмжээ:

  • Аяны хүрээнд төсвийн байгууллагууд Лхагва болон Баасан гаригт өглөөний 08-09 цагийн хооронд иргэд аж ахуй нэгжүүд бусад ажлын өдрүүдэд 09-10 цагийн хооронд Соёлын төв цуглан заавал сурах 10 бүжиг ажлын байрны дасгал суралцах
  • Арга хэмжээний үйл явц, үр дүнг Орхонтуул сумын пэйж хуудсаар сурталчлах шалгарсан байгууллага, иргэн аж ахуй нэгжийг олон нийтэд танилцуулах    

Жингийн илүүдэлгүй-эртэч орхонтуулчууд сарын аяныг 2022.12.15-ны өдөр дүгнэж шалгаруулан байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ