Рашаант тосгоны захирагчийн алба, Рашаант ЕБСургуультай хамтран Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор 16 нас хүрсэн сурагчидад иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа.
Ёслолын үйл ажиллагаанд Рашаант тосгоны захирагч Б.Отгонбаяр, Сумын засаг даргын орлогч П.Отгонбаяр, Рашаант ЕБСургуулийн захирал Н.Бүрэнцогт, ИТХ-ын төлөөлөгч, ЭМТ-ийн лаборант Б.Бямбасүрэн, Өндөр настан Л.Юмжирдулам нар оролцож хүүхэд залууст хандан үг хэллээ. Андгай өргөх ёслолын ажиллагаанд 19 сурагчид оролцож Иргэний үнэмлэмлээ хүндэтгэлтэйгээр гардан авлаа.
Захирагчийн алба