“ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ ” уриан доор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээнд Сумын ИТХ-ын дарга М.Цогбаяр, Засаг дарга П.Батбаатар, Рашаант тосгоны захирагч Б.Отгонбаяр нар хүрэлцэн ирсэн Эцэг эх хүүхэд багачууддаа хандан мэндчилгээ дэвшүүллээ. ЕБСургууль, Бүжинхэн 24-р цэцэрлэг, Орхон цэцэрлэгийн авъяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоо өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” 1-р одонгоор О.Мөнхцацрал, “Алдарт эх” 2-р одонгоор Б.Ганзул, Б.Цэрэнминжин, Г.Жавзмаа нар шагнагдлаа.
Шинэ төрсөн эх хүүхдэд хүндэтгэл үзүүлэх журмын дагуу 11 эх хүүхдэд хүндэтгэл үзүүлж Засаг даргын нэрэмжит гарын бэлгийг гардууллаа.
“Ирээдүйн од ”спортын уралдаан тэмцээнийг зохион байгууллаа. Үүнд:
“Хэн сайн шүлэг унших вэ” Шүлгийн уралдаан Цэцэрлэгийн 3-4 нас, 5-6 нас /Ивээн тэтгэгч У.Эрдэнэбатын гэр бүл/
“Волейболын тэмцээн” дунд, ахлах анги- эрэгтэй, эмэгтэй /Зохион байгуулсан Рашаант ЕБ-ын сургууль /
“Дугуйн уралдаан” 1-2 анги эрэгтэй, 3-4 анги эрэгтэй, 3-5 анги эмэгтэй /Ивээн тэтгэгч Н.Бат-Амгалангийн гэр бүл /
“Дээс тоглох” 1-2 анги, 3-4 анги /Б.Мөнхсоёлын гэр бүл/
“Асуулт хариултын АХА” тэмцээн 5-6 анги, 7-8 анги /Рашаант ЭМТ хамтран зохион байгуулсан /
Захирагчийн алба