Цөөн үгээр

- Ц.Дагийсүрэн багштай 1 а ангийн бяцхан сурагчид Эрдмийн баяраа тэмдэглэлээ. - 2019.05.13-05.17-ны 5 хоногийн цаг агаарын мэдээ - Цэцэрлэгийн барилгын Карказ угсралтын ажил 70% -тай явагдаж байна.

Эрүүл мэндийн элч дуучин СТА дуучин Б.Хангал болон МУГЖ Галсантогтох залуу дуучдын тоглолт боллоо.

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө Үзсэн: 84
Эрүүл мэндийн элч дуучин СТА дуучин Б.Хангал болон МУГЖ Галсантогтох, залуу дуучин Ариунжаргал нар Рашаант тосгоны иргэдэд "Цагаан нөмрөгтний дуулал 333" тоглолтоо хийлээ. Мөн энэ үеэр хүн ардынхаа эрүүл энхийн төлөө өөрийн эрдэм мэдлэгээ зориулан бусдыгаа хошуучлан ажиллаж байгаа зарим эмч сувилагч нарыг ЭМЯ болон МСН-ийн шагналаар шагналаа. Үүнд:
Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр сувилагч Б.Энхчимэг, ЭМЯ-ны жуух бичгээр сувилагч Э.Гэрэлцэцэг, их эмч Д.Ариунбулаг, МСН-ийн хүндэт жуухаар сувилагч О.Жаргалбаяр, сувилагч Ц.Сарантуяа нар, МСН-ийн "Алтан гарт сувилагч" тэмдэгээр сувилагч Ц.Оюунчимэг нар шагнагдлаа.
Үзэгчдээс 2 азтан шалгаруулсан бөгөөд "гар утасны азтан"-аар өндөр настан Үржин,хосоороо гадаадад аялах эрхийн бичгээр Орхонтуул өртөөний кассер Баянцагаан нар шалгарлаа.
Рашаант ЭМТөв

Сүүлд нэмэгдсэн мэдээ