Цөөн үгээр

- Орхонтуул сум, Баруунбүрэн сумын засаг дарга нарын хооронд мод бэлтгэх гэрээ байгууллаа. - 2019.06.26-06.30-ний 5 хоногийн цаг агаарын мэдээ - Төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо.

75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ.

Нийтэлсэн: 5 сарын өмнө Үзсэн: 184
         Рашаант тосгоны тулгамдаад байсан асуудлын нэг бол хүүхдийн цэцэрлэгтэй болох билээ. 2018 онд 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдахаар болж 10 сард барилгын шавь тавьж хашаа барьсан. Уг Цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Шинэчлэл инвест"ХХК шалгаран гэрээ байгуулсан. Тус компаний захирал н.Алтанхуяг инженер техникийн ажиллагсадын хамт  ирж барилгын ажлыг эхлүүлээд байна. Мөн орон нутгийн түр болон улирлын чанартай ажилд 17 иргэн ажлын байраар хангагдан ажиллаж байна.
 
       Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Рашаант тосгонд шинээр цэцэрлэг байгуулж ашиглалтанд оруулахаар тусгагдсаны дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр батлагдсан бөгөөд гүйцэтгэгч компани 2019 оны 8-р сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулагдсан байна. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ