Цөөн үгээр

- Орхонтуул сум, Баруунбүрэн сумын засаг дарга нарын хооронд мод бэлтгэх гэрээ байгууллаа. - 2019.06.26-06.30-ний 5 хоногийн цаг агаарын мэдээ - Төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо.

Лого бүтээх уралдаанд урьж байна

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 115
           Эрхэм зураач, дизайнер, загвар бүтээгч болон чөлөөт уран бүтээлчид та бүхнийг Рашаант тосгоны логоны загвар зохион бүтээх уралдаанд оролцохыг урьж байна.
 Ерөнхий  шаардлага: Рашаант тосгоны онцлог, түүх уламжлалын утга санааг илтгэсэн, Орхонтуул Сумын логотой уялдаатай, энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий  утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
Лого нь өндөр нягтралтай (300dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байна.
А4 цаасан дээр утга санааг илэрхийлж шивсэн байна.
Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.
Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
Оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
Хүлээн авах хугацаа: 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр
Хүлээн авах газар: Уралдааны бүтээлээ гүйцэтгэсэн программын өргөтгөлөөр болон JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт Delgertsogte55@gmail.com  цахим хаягаар ирүүлэх буюу эсхүл Захирагчийн албанд файл хэлбэрээр авчирч өгнө.
Шалгаруулалт: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, Захирагчийн албаны Rashaant.se.gov.mn цахим  хуудсаар нийтэд зарлана.
Шагнал: Шилдгээр шалгарсан нэг бүтээл 100 000 төгрөгийн мөнгөн шагналтай.
Лавлах утас: 96671316, 90352020
                                                         Рашаант тосгоны захирагчийн алба
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ