Цөөн үгээр

- Орхонтуул сум, Баруунбүрэн сумын засаг дарга нарын хооронд мод бэлтгэх гэрээ байгууллаа. - 2019.06.26-06.30-ний 5 хоногийн цаг агаарын мэдээ - Төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо.

Сэрэмжлүүлэг

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 117
Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.  Үүнд:
- Огцом дулаарлаас үүдэн нимгэн цасан бүрхүүл хурдан хайлж, гол зарим газраараа харзлан урсах, мөсний зузаан нимгэрэн цөмрөх аюултай болж байгаатай холбогдуулан мөсөн замаар тээвэр хийхийг бүрмөсөн зогсоох
- Орхон голын сав дагуу нутаглаж байгаа иргэд, малчид голоор гарахдаа зориулалтын гүүр ашиглах, тогтсон гарамаар болгоомжтой гарах
- Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх 
- Хорогдсон мал, амьтны сэг, зэмийг ариутгал, халдваргүйтэл хийн дарж булшлан халдварт өвчин гарахаас сэргийлэх
Дээрх шалтгаануудын улмаас хаврын хуурайшил эрт эхлэх, ой хээрийн түймрийн эрсдлийг ихээхэн нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа тул галын аюулгүй байдал, ой хээрийн түймрээс урьдчилан сэрэмжлүүлж байна.
                                              Захирагчийн алба
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ