Цөөн үгээр

- Орхонтуул сум, Баруунбүрэн сумын засаг дарга нарын хооронд мод бэлтгэх гэрээ байгууллаа. - 2019.06.26-06.30-ний 5 хоногийн цаг агаарын мэдээ - Төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо.

Рашаант тосгоны малчин О.Батбаяр Алтан хурганы эзнээр тодорлоо.

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 276

       ХХААХҮЯам,МҮОНРТ-ийн “Таван –Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит  Алтан Хурганы эзэн хэмээх эрхэм хүндтэй шагналыг Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлж сар шинийн босгон дээр Орхонтуул сумын Рашаант  тосгоны малчин Очирбатын Батбаяр  гардан авлаа. Уг шагналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон Орхонтуул сум, Рашаант тосгоны удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. О.Батбаяр эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг,  нийт 29 жил мал маллаж байгаа бөгөөд 2008 онд Говьсүмбэр аймаг, 2013 онд Орхонтуул суманд Мянгат малчны батламж авч байсан. О.Батбаяр нь сүүлийн 3  жилд 3598 төл өсгөн бойжуулсан ба 77.4 тн мах, 370 кг ноолуур, 57,5 мянган литр сүү үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, Улсад 1,846350 төгрөгийн татвар төлсөн. Сүүлийн 3 жилд Б.Жаргалсайхан, Ц.Дашдондог нарын 2 өрхийг 161 толгой малаар малжуулан туслах малчнаар ажиллуулж байна.

Захирагчийн алба

Сүүлд нэмэгдсэн мэдээ