Цөөн үгээр

- Орхонтуул сум, Баруунбүрэн сумын засаг дарга нарын хооронд мод бэлтгэх гэрээ байгууллаа. - 2019.06.26-06.30-ний 5 хоногийн цаг агаарын мэдээ - Төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо.

“Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр боллоо.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 335
      Хүүхэд гэр бүлдээ жаргалтай  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяр сайхан болж өнгөрлөө.
      Баярын арга хэмжээний нээлтэд, Рашаант тосгоны захирагч П.Отгонбаяр нар иргэддээ хандан үг хэллээ.
      ЕББД2-р Сургуулийн сурагчид, Бүжинхэн 24-р цэцэрлэгийн сурагчид болон УБТЗ-ын хүүхдийн секторийн харъяа Орхон цэцэрлэгийн суралцагч хүүхдүүдийн  нэгдсэн урлагийн тоглолт боллоо.
      Шинэ төрсөн эх хүүхдэд хүндэтгэл үзүүлэх журмын дагуу 10 эх хүүхдэд хүндэтгэл үзүүлж Засаг даргын нэрэмжит гарын бэлгийг гардууллаа.
     
      Баярын арга хэмжээний хүрээнд Рашаант тосгоны иргэн Н.Бат-Амгалангийн гэр бүлээс хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн дунд
             - Үндэсний бөхийн барилдаан /1-3 анги, 4-6 анги/
             - Гүйлтийн уралдаан /7-8-р анги эмэгтэй/
             - Дугуй уралдаан /3-5-р анги, 6-8-р анги  эрэгтэй/
             - Дээс тоглох /1-3-р анги, 10-12-р анги/
      У.Эрдэнэбатын гэр бүлээс “Хэн сайн дуулах вэ” дууны тэмцээн зохион байгууллаа.
    
      Энэхүү баярын арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Рашаант тосгоны иргэн Н.Бат-амгалан, У.Эрдэнэбат, Н.Батмөнх, Б.Батсайхан  талархал илэрхийлж байна.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ