Цөөн үгээр

- Орхонтуул сум, Баруунбүрэн сумын засаг дарга нарын хооронд мод бэлтгэх гэрээ байгууллаа. - 2019.06.26-06.30-ний 5 хоногийн цаг агаарын мэдээ - Төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо.

Тусламжийн цуваа үргэлжилсээр...

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 158
  Орхонтуул суманд Зундаа гандуу,бороо хур ороогүй малчид, мал бүхий иргэд өвс тэжээл хадлангаа орон нутгаасаа бэлтгэх боломжгүй байсан их хэмжээгээр цас орж шуурсны улмаас өвөлжилт хүндэрч буй энэ үед Сумын ЗДТГ-аас Сумын иргэд, ААН байгууллагуудад Малчиддаа туслах “Сайн үйлсийн аян”-д нэгдэхийг уриалаад байсан билээ. Сайн санааны аяныг дэмжин Орхонтуул сумын уугуул иргэн ‘’ Wizard express consulting’’ ХХК-ны гүйцэтгэх захирал Пүрэвжалын Эрдэнэцогт малчин иргэддээ туслан 100 боодол өвс, мөн тус сумын “Хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг гүйцэтгэсэн бидэнтэй хамтран ажилладаг ‘’Вентана констракшн’ ХХК-ын захирал Б.Нямбаатар, Орхонтуул сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Эрдэнэбаяр нар 400 боодол өвсийг тус тус хандивлаж малчиддаа сэтгэлийн бэлэг бариад байсан билээ.
       Энэхүү Малчиддаа туслах “Сайн үйлсийн аян”-ны уриалгыг дэмжин Орхонтуул сумын иргэн Түмэнбаярын гэр бүлээс ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Алтандуулга тэргүүтэй иргэдийн хамт ӨМӨЗО-ны Шилийн гол, Улаан хад аймгийн иргэдийн дунд өвөлжилт хүндэрсэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Малчидад туслах НЭГ БАГЦ ӨВС хандивын аян өрнүүлж 1300 ш өвсийг 1-р баг, Рашаант тосгоны  20 малчин, Баянцогт 2-р багийн 20 малчин, Хонгор –овоо 3-р багийн 20 малчин нийт 60 малчин гэр бүлд 20 ш өвсийг  тус тус хандивлаж сэтгэлийн бэлэг барилаа. Тусламж дэмжлэг үзүүлсэн Орхонтуул сумын иргэн Түмэнбаярын гэр бүл ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Алтандуулга тэргүүтэй иргэдэд сумын удирдлагууд нийт иргэд, малчдынхаа өмнөөс баярлаж талархаснаа илэрхийлж байна.
 
 
 
Захирагчийн алба
 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ