Цөөн үгээр

- Орхонтуул сум, Баруунбүрэн сумын засаг дарга нарын хооронд мод бэлтгэх гэрээ байгууллаа. - 2019.06.26-06.30-ний 5 хоногийн цаг агаарын мэдээ - Төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо.

Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 381
         Рашаант тосгоны Шинэ жилийн баярын цэнгүүн 2017.12.28-нд зохион байгуулагдлаа. Баярын цэнгүүнд ЕББД2-р Сургуулийн хүүхэд багачууд урлагийн тоглолтоо тоглож Өвлийн өвгөн аав Цасан охид, ан амьтадтайгаа ирж Оны шилдэг хүүхдүүдэд бэлгээ гардууллаа.  
Баярын цэнгүүны үеэр  Яг түүн шиг шоу зохион байгуулж  нийт 6 байгууллага оролцсоноос
1-р байранд Төмөр замын 5-р хэсгийн замчин Г.Бишрэлт Амараагийн Амжилт хүсье дуугаар
2-р байранд Төмөр замын Орхон цэцэрлэгийн хамт олон Хурд хамтлагийн Шинэ жил дуугаар
3-р байранд Цайлган ХК –аас Ж.Бүрэнбаяр Жавхлангийн Алсад суугаа ээж дуугаар шалгарлаа.
Тосгоны ард иргэддээ зориулж зохион байгуулсан Цас мөсөн хотхон бүтээх уралдаанд 
1-р байранд ЕББД2-рСургууль Пороро ба түүний найзууд бүтээлээр
2-р байранд Орхон цэцэрлэгийн хамт олон  
3-р байранд Тосгоны Эрүүл мэндийн төвийн хамт олон шалгарлаа.
Мөн шагнал гардуулах ёслолийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж 
- БСШУЯ-ны ЖУУХ БИЧИГ-ээр Н.Баяраа
- Төмөр замын ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН медалиар С.Дагвасүрэн
- Тосгоны ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН-аар: ЭМТ-ийн жолооч Б.Батцоож
                                                                                 ЕББД2-р сургуулийн багш Ц.Дагийсүрэн
                                                                                 24- цэцэрлэгийн багш В.Урантуяа
Төмөр замын Орхон цэцэрлэгийн ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН-аар Д.Соёлмаа нар шалгарлаа.
 
Шөнийн 00:00 цагт баярын сальют буудууллаа.
Захирагчийн алба
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ