Цөөн үгээр

- Орхонтуул сум, Баруунбүрэн сумын засаг дарга нарын хооронд мод бэлтгэх гэрээ байгууллаа. - 2019.06.26-06.30-ний 5 хоногийн цаг агаарын мэдээ - Төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо.

2017 ОНЫ АРВАН ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 354

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

     Арванхоёрдугаар сарын агаарын температурын уур амьсгалын дундаж нь -16..-230С байдаг. Гэхдээ зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1984, 2001, 2002, 2005, 2009, 2011, 2012 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 2-6 градусаар хүйтэн байж, шөнийн үнэмлэхүй бага температур хойд хэсгээр -47..-550С, бусад сумдын нутгаар -39..-440С хүрч хүйтэрсэн бол 1987-1990, 1995-1999, 2013-2014 онд дунджаас 1-7 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур нутгаар +1..+40С хүрч дулаарсан байна. 

          Уур амьсгалын дундаж байдлаар 3-8 мм цас ордог. Гэвч 1976-77, 1986, 2001, 2004, 2008, 2009, 2010, 2012 онд ихэнх сумдын нутгаар, 1978, 2000 онд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1973, 1975, 1981, 1983, 1997, 1998, 2005, 2006 онд тун бага цас оржээ.

          Уур амьсгалын дундаж байдлаар цасны дундаж зузаан 2-8 см байдаг боловч цас их орсон жил уулархаг нутгаар 24-30 см, бусад нутгаар 18-23 см зузаан цасан бүрхүүл тогтдог.

Салхи 16 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа ажигладаж цасан шуурга шуурдаг.

 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

       Энэ сарын агаарын температурын дундаж нь нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн буюу 20-22 градус хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим буюу 17-22 градус хүйтэн байх төлөвтэй(1 дүгээр зураг).

            Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Энэ сард уур амьсгалын дунджийн орчим буюу 3-8 мм цас орох төлөвтэй(2 дугаар зураг).

            Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ