Цөөн үгээр

- Орхонтуул сум, Баруунбүрэн сумын засаг дарга нарын хооронд мод бэлтгэх гэрээ байгууллаа. - 2019.06.26-06.30-ний 5 хоногийн цаг агаарын мэдээ - Төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо.

Багийн иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 513
         Багийн иргэдийн нийтийн хурал 2017.12.03-нд  ЕББД2-р сургууль дээр зохион байгуулагдаж 81 иргэн оролцлоо. Уг хурлаар Тосгоны захирагчийн 2017 оны ажлын тайланг хэлэлцэн хангалттай гэж дүгнэлээ.  Мөн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн Шидэт хөрс ХХК-ны Орхон гол дагуух Цагаан буудайн тариалалах 60 га газрыг 81 иргэнээс 54 иргэн Намуун тур ХХК-ны  10 гэрийн тохой гэх газар Амралт сувилалын байгуулах 20 га газрыг 81 иргэнээс 64 иргэн санал өгч баталгаажуулж ИТХ-аар хэлэлцэхээр санал хүргүүллээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 онд хийгдэх ажлын саналыг эрэмбэлж батлав. Үүнд:
1. Түрдэг трактор
2. Сүү боловсруулах цэг
3. Хонхор хороололд хүүхдийн тоглоомын талбай барих зэрэг ажлууд эрэмбэлэгдлээ.
Хурлын дараа нийт иргэдийн дунд азын сугалаа сугалуулж 12 иргэнийг тодруулж шагналаа.
 
 
Захирагчийн алба
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ