Цөөн үгээр

- Орхонтуул сум, Баруунбүрэн сумын засаг дарга нарын хооронд мод бэлтгэх гэрээ байгууллаа. - 2019.06.26-06.30-ний 5 хоногийн цаг агаарын мэдээ - Төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо.

2017 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 301
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
 
   Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн эхээр 3-8 градус хүйтэн, өдөртөө Орхон Сэлэнгийн сав газраар 9-14 градус бусад сумдын нутгаар 5-10 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтэрч шөнөдөө10-15 градус, өдөртөө1-6 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн бусад сумдын нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй. 
 
   Энэ сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй 
 
Нэгдүгээр арав хоногийн дунд үед болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх сумдын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим сумдын нутгаар цас орох төлөвтэй.
 
Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим сумдын нутгаар 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. 
 
ЦАГ АГААРЫН УРЬДчИЛСАН МЭДЭЭ
 
     Агаарын температурын сарын дундаж нь ихэнх сумдын нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.                   /1 дүгээр зураг/.
 
                         
 
      Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн эхээр  бүх сумдын нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө Орхон Сэлэнгийн саваар 9-14 градус бусад сумдын нутгаар 5-10 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтэрч шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голуудын сав дагуух нутгуудаар шөнөдөө 26-31 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.
 
   
 
Энэ сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй. /2 дугаар зураг/.
 
                          
 
      Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх сумдын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар цас орох төлөвтэй.
 
      Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим сумдын нутгаар 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ