Цөөн үгээр

- Төрийн дээд одон медалиар шагнагдлаа. - Сум Дундын Цагдаагийн Хэлтсээс сургалт зохион байгууллаа. - Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.

Ахмад настнуудын анхааралд:

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 354
     Ахмад настны тухай  шинэ  хуулиар ахмадын  шүдний  протез хийлгэх  давтамжийг  5 жил  байсныг 3 жил болгон  өөрчилсөн. Засгийн  газрын 2017 оны 197 дугаар  тогтоолын  хавсралтаар  баталсан  “ Ахмад  настанд үйлчилгээ   үзүүлэх, хөнгөлөлт  олгох  журам ”, “ Хөгжлийн  бэрхшээлтэй хүнд  хөнгөлөлт тусламж  олгох журам”-д ахмад  настан, хөгжлийн  бэрхшээлтэй  иргэн  протез хийлгэх  шаардлагатай  тохиолдолд аймаг, дүүргийн эмнэлгийн  байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг  үндэслэн протезын  хөнгөлөлтөнд  хамруулна. Үүнд:
Протез хэрэгсэлд: Шилбэ, тавхайн  протез, дунд  чөмөгний  протез, сүүж, түнхний  протез, тавхайн  урд  хэсгийн  протез, өвдөгний  тулгууртай шилбэний  протез, хиймэл түнхний  үе, хиймэл өвдөгний  үе, шилбэний  түгжээт  хадаас, мөр бугалганы  протез, шууны  протез, сарвууны протез, гар  хурууны  протез, гавлын  титан  бүрхэвч, нүдний  хиймэл  болор, хиймэл  эрүү, шилэн  нүд, хуванцар  нүд, хиймэл шүд, нүдний  уян  болор, зүрхний  хиймэл  хавхлага зэргүүд  хамаарна.
 
 
Рашаант  тосгоны  халамжийн  мэргэжилтэн

Сүүлд нэмэгдсэн мэдээ