Цөөн үгээр

- Төрийн дээд одон медалиар шагнагдлаа. - Сум Дундын Цагдаагийн Хэлтсээс сургалт зохион байгууллаа. - Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.

Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 310
Ус цаг уур, орчны шинжилгээний мэдээллээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 27-ны өдөр төв, говь зүүн аймгуудын нутгаар, 28-ны өдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурч хүйтрэх мэдээ ирүүлсний дагуу дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
- Дурьдсан хугацаанд хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй дулаан хувцастай зорчихыг,
- Их цас, цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, малын бэлчээрлэлтэд онцгой анхаарахыг малчид, иргэдэд сэрэмжлүүлж байна.
Сэлэнгэ аймаг 
Онцгой байдлын газар
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ