Цөөн үгээр

- Төрийн дээд одон медалиар шагнагдлаа. - Сум Дундын Цагдаагийн Хэлтсээс сургалт зохион байгууллаа. - Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.

2017 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 389

2017 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 


УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

     10 дугаар сарын агаарын температурын дундаж нь олон жилийн \1981-2010 оны\ дунджаар 0-4 градус дулаан байдаг. Гэвч жил бүр адил байдаггүй. Тухайлбал: 1982, 1989, 1990, 1998, 2006, 2011, 2014, 2015 онд ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.6-3.5 градусаар дулаан, өдрийн үнэмлэхүй их температур 20-26 градус хүрч дулаарч байсан бол 1981, 1987, 2000 онд ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас 2.3-4.5 градусаар хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур нутгаар 20-25 градус хүрч хүйтэрч байжээ.

     Хур тунадас олон жилийн \1981-2010 оны\ дунджаар Орхон-Сэлэнгийн сав нутгаар 12-17мм, бусад сумдын нутгаар 6-11 мм ордог. Гэвч 1987 онд нийт нутгаар олон жилийн дунджаас 5 дахин их, 1986, 1988 онуудад ихэнх сумдын нутгаар, 1998, 2002, 2008, 2013 онд олон жилийн дунджаас 2-4 дахин их хур тунадас орсон бол 1997, 2004 онд огт ороогүй, 1985, 1991, 2003, 2005, 2015 онд ихэнх нутгаар тун бага хур тунадас орсон байна.

       Олон жилийн дунджаар сарын сүүлчээр 1-6 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч цас их орсон жил уулархаг нутгаар 3-13 см-т хүрдэг.

Салхины хурд 16 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-6 удаа ажиглагддаг

ЦАГ АГААРЫН УРЬДчИЛСАН МЭДЭЭ

      Агаарын температурын сарын дундаж нь 0-4 градус дулаан буюу ихэнх сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна./1 дүгээр зураг/.  

      Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтэрч шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

      Энэ сард нутгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. / 2 дугаар зураг/.

     Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим  сумдын нутгаар, сүүлчээр нь ихэнх сумдын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй.

      Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ