Цөөн үгээр

- Төрийн дээд одон медалиар шагнагдлаа. - Сум Дундын Цагдаагийн Хэлтсээс сургалт зохион байгууллаа. - Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.

Малчиддаа уулзалт өдөрлөг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 299
      Ноёнбулагт байрлах малчин өрхүүдэд уулзалт зөвлөгөөнийг Аймгийн сайн малчин А.Басангэрэлийнд  зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Рашаант тосгоны захирагч Б.Отгонбаяр малчиддаа хандсан үг хэлж, Нийгмийн даатгалын байцаагч Ч.Байгалмаа  Нийгмийн даатгал жайка төслийн судалгааны талаар , Улсын бүртгэгч Э.Дэлгэрцогт Улсын бүртгэлтэй холбоотой Зөрчлийн тухай хуулиар, Нарийн бичгийн ажилтан Я.Энхчимэг цаг үеийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн шинэ төрсөн хүүхдэд хүндэтгэл үзүүлэх журмын дагуу Сумын засаг даргын гарын бэлгийг Б.Билгүтэйд гардуулан өглөө.
Уулзалтын дараа хүрэлцэн ирсэн малчидаа 5 багт хуваан Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулснаас Н.Наранбат ахлагчтай баг тамирчид түрүүллээ. мөн орой нийтийн бүжиг зохион байгууллаа. 
  Уулзалтыг зохион байгуулахад дэмжиж тусалсан Аймгийн сайн малчин А.Басангэрэл болон хүрэлцэн ирсэн малчиддаа талархал илэрхийлж байна.
 
Захирагчийн алба
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ