Цөөн үгээр

- Орхонтуул сум, Баруунбүрэн сумын засаг дарга нарын хооронд мод бэлтгэх гэрээ байгууллаа. - 2019.06.26-06.30-ний 5 хоногийн цаг агаарын мэдээ - Төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо.

“Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа” –ны мэдээлэл цуглуулах ажил 2017-03-31- 2017-04-10-ны өдрийн хооронд явагдах гэж байна.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 128

      “Өрхийн  амьжиргааны түвшинг  тодорхойлох  судалгаа” –ны   мэдээлэл  цуглуулах  ажил  2017-03-31- 2017-04-10-ны өдрийн  хооронд  улс  орон  даяар   явагдах  гэж  байгаа тул иргэд,  хөдөлмөрчид  та  бүхнийг  судалгаандаа  идэвхтэй хамрагдахыг  уриалж  байна.

Судалгааны үер иргэд  иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ гэх зэрэг иргэний бичиг, баримтаа бэлэн байлгаж, тоологчид үнэн зөв мэдээллээ өгөх  шаардлагатай. Учир нь: Мэдээлэлийг бусад сангуудын мэдээлэлтэй тулган оноо бодогдох учир зөрүүтэй мэдээлэлтэй өрхийн оноо бодогдох үйл явц удааширах, өрхийн  амьжиргааны түвшинг тодорхойлоход  хүндрэл гарахыг анхаарна уу.
ЖИЧ:
1. Отор нүүдлээр явсан хөдөөгийн өрхүүдийн хувьд судалгаанд хамрагдах хүсэлтээ гаргасан нөхцөлд тухайн байршилд нь судалгаанд хамруулахаар жагсаалтад оруулна. Гэхдээ энэ нь тухайн өрхийн их гэрээрээ байгаа нөхцлийг хангасан байх шаардлагатай.
2. Мөн өөр аймгаас шилжин ирсэн, өрх тусгаарласан, огт судалгаанд хамрагдаагүй, хүүхэдтэй өрх орхигдсон зэрэг тохиолдолд өрхүүдийг багийн засаг даргаар тодорхойлуулж өргөдөл өгч судалгаанд хамрагдахыг мэдэгдэе.

 

Рашаант  тосгоны ӨАТТС-ны  ажлын  хэсэг

Сүүлд нэмэгдсэн мэдээ